Zomgol
2 min readOct 4, 2022

--

me in Chicago 🇺🇸

  • Би зүгээр л яаж аз жаргалтай байхаа мэддэг хүн, тэгээд л болоо, хүмүүс аз жаргалтай байхаа мэддэггүй, мэдэхийг ч бүр хүсдэггүй , эрж хайх байтугай зүгээр л хүлээдэг (зунжин анзаарсан зүйл)
  • Өглөө зовуурьгүй сэрэх сэтгэл болоод биеийн, орой тухтай унтах, дуртай хоолоо гараа гаргаж хийх, зүгээр л гадаа алхахдаа цаг агаарт байгаль дэлхийдээ талархах, хоёрхон жилийн өмнө хөл хорионд байсан би хол газар хүний нутагт хаана ч хамаагүй ямарч хамаагүй байдалтай авсан кофегоо 2 нахичихсан гэлдэрч явна, үнэндээ хүнийх ч гэж бидний л дэлхий шүү дээ бид бүгд үхнэ , төрнө ижил жамтай туулах өөр замтай
  • Энгийн бүхэн чамин мөн хялбар санагддаг, энгийн л хүн байхсан ч гэж боддог, тийм ч байдаг, жирийн сайхан яриа өрнүүлдэг, жирийн л юманд хөөрч баясаж догдолдог, жирийн биш бол гунигладаг, гутралд орчихгүйхэн шиг асуудлаа шийддэг, туулсан зам, даваад гарсан туршлага, үзсэн харсан зүйлстэй, чаддаг тодорхой зүйлтэй, чадахгүйд сониуч, найз нөхөд, халуун дулаан гэр бүлтэй, хайртай хүмүүстэй мөн хайрлагддагаа ч бас мэддэг
  • Хаанаас мэдэгдэхгүй юм хайх шиг хүлээх шиг утгагүй уйтгартай цагийн гарз юм гэж үгүй, аз жаргал ч мөн адил, чи түүнийг танихгүй мэдэхгүй бол чамайг тоож харахгүй, чамаас өөр зөндөө хүн байхад чамд л үйлчлэх жаргал гэж байхгүй
  • Өөрөө өөртөө аз жаргалаа бүтээж түнийгээ мэдэрдэг байгаарай би ч тийм байя
  • Хайж цагаа алдах хэрэггүй ч худлаа жүжиглэх нь долоо найман дор , хэсэг болж буй мэт үнэн мэт санагдах ч үнэ цэнэ үнэн хоёр байгаа цагт дуусах нь тодорхой , магадгүй дуусахаас нь өмнө чи ч өөрөө ядрах байх

Би зүгээр л яаж жаргалтай байхаа мэддэг хүн

  • Юмс учир холбогдолгүй зүгээр л цаг хугацааны аясаар тохиолддоггүй бололтой, хэцүү үеүд даваад гарахад сайхан санагдаж, жаргалтай үе байсан ч мартагдаж, алдаа хүртэл аминд орж , аливаа бүхэн утга учир хувь зохиолоороо байхад энд би харамсах харуусахыг мартчихаал мөрөөрөө л амьдрах минь
  • Шалтгаантай болоод л тохиолдсон зүйлсэд юундаа ч харамсана гэж утгагүй, харьцуулах ч бас зам жамаараа явж буй хэчнээн тэрбум бид хэнийгээ хэнтэй харьцуулна гэж мөн л утгагүй

--

--