Zomgol

me in New York 🇺🇸 June 16

Яарах хэрэггүй

Уур бухимдал шийдэл биш

Өөрчлөлтөд хурдан дас хэцүү байвал хойшлуулаад нэг үз эсвэл солиод

Хэт их бодол хэт их хүлээлт дэмий хангалттай хэмжээнд л байж сурах

Өөр бүхэн өөр байгаагаараа л өөр

Дурсамж бүтээж эргэн санахад дүүрэн амьдрах

Юмс энгийн

Хүлээлтийг үүсгэдэг тул хэрхэн үүсгэхээ өөрөө мэд

Зөвхөн би л биш

Гоё сайхан байх нь хичээл зүтгэл эргээд харахад хөөрхөн гялалзаж байсан үеэ харах сайхан

Зовлон бэрхшээл цаг хугацааных ч урт богино нь надаас шалтгаална

Нөлөөлж чадахгүй зүйлдээ чилээх санаа юун

Өдийг хүртэл олж авсан өөрт байгаа мэдрэмжүүдээ нандигнаарай өрөөл нэгэнд үхтэл нь ч олдохгүй байж мэднэ

Даваад гарахад сайхан санагддаг шүү дээ

Юм бүхэн л бүтэх юм

Өрөөлийг хайрлах сэтгэл өөрөөс эхтэй

Цаг хугацаа юунаас ч хамааралгүй тул эхэлсэн нь л дээр , юу ч бай, цаг нь болохоор гэдэг чамайг хүлээдэг хугацаа гэж үгүй

Өөрчлөлтөд мэдрэг байгаарай

--

--